Урьд өмнө нь болж байгаагүй улирлын тоглолтын төгсгөл

435693784_1002771447879497_5363287166296781389_n

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны 2023-2024 оны улирлын сүүлчийн тоглолтын өмнө бүсүүдийн плэй-офф болон плэй-ин байрлалын төлөөх өрсөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа нь энэ улиралд багууд ямархуу зам туулсныг харуулж байна. Эндээс баруун бүсэд жинхэнэ гал дүрэлзэн ассаар. Денвер Наггетсчууд тоглолтын төгсгөлд алдаа гарган, Сан-Антонио Спүрст ганц оноогоор хожигдсоноор ардаа явсан багуудтайгаа яг адилхан 56-25 болж ирлээ. 4-7-р байрт яваа 4 баг 51-30, 50-31, 49-32, 48-33 гэсэн үзүүлэлттэй яваа бол 8-10-р байрын Лос-Анжелес Лейкерс 46-35, Сакраменто Кингз, Голден Стейт Уарриорс багууд яг ижилхэн 45-36 хожил, хожигдолтой болжээ. Үндсэндээ маргаашийн тоглолтоос бүх багуудын хэдээр гарах нь шийдэгдэнэ гэсэн үг. Харин зүүн бүсэд байдал арай өөр. Гэхдээ л бас сонирхолтой дүр зураг харагдана. Бостон Селтиксчууд итгэл төгс тэргүүн байраа хадгалж, 2-4-р байрын багууд болон 5-8-р байрын багууд ганцхан хожлын зөрүүтэй явна. Плей-иний 9-10-р байрын багууд хэдийнээ тодорсон. Улирлын төгсгөлийн ийм айхтар өрсөлдөөнийг хамгийн сүүлд хэзээ үзсэн, харснаа нэг л санахгүй байх чинь.

 

Бямба гаригийн тоглолтуудын шилдэг 10   Бичлэг үзэх

 

Улирлын сүүлчийн тоглолтын өмнөх хүснэгтийн байрлал :

 

 

Энэ улирлын сүүлчийн галзуу 15 тоглолтын хуваарь сонирхол татам байгаа биз.

 

 

 

 

Тоглолтуудын үр дүн :