Франц баавгай нутгийн дэвжээндээ бааварлав

453804498_466192969558660_6113041058389634755_n

ПАРИС-2024. Бөхийн жүдо барилдааны эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100 кг-ийн жингийн өрсөлдөөн хөнгөн болон дунд жингээс ч илүүтэйгээр бөх сонирхогчдын сонирхлыг зүй ёсоор татаж чадлаа. Учир нь Францын алдарт бөх Тедди Ринье олимпын 5 медальтай болж, 3 удаагийн АВАРГА гэж цоллуулах уу, олимпын иж бүрдэл медаль энгэртээ зүүхүү гэдэг таамгийг жүдогийн фанатууд дор бүрнээ дэвшүүлж байлаа. Олимпын наадмын нээлтийн бамбарыг бадамлуулж, эх орон элгэн саднаа цэнгүүлсэн 35 настай тамирчин маань тэднийхээ итгэл сэтгэлийг өндөрт өргөн зүтгэсээр спортын замналынхаа хамгийн үнэ цэнэтэй алтан шаргал медалиа авч, дэлхийн жүдо бөхийн домгуудын домог болон алдаршив.