Хаан Жэймс шийдвэрлэх үеийн тоглолтыг ганцаараа аваад гарав

1051d35d-d825-4348-9648-0537e5818c53
Лос-Анжелес хотын багуудын дуэльд Лэйкерс баг 21 онооноос эргэн ирэлтийг гайхалтай хийн, Лос-Клипперс багийг талбайд нь 116:112 харьцаатай хожлоо. Мэдээж энэ бүхэн хаан тоглогчгүйгээр яаж болохов. Тэр 4-р үед ёстой нэг дураараа аашилж дунд чөмгөөрөө жиргэснээр ганцаараа 19 оноо түүсэн. Харин тоглолтын туршид 34 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч багаа аваад л гарлаа. Одоо түүнд бүх цаг үеийн онооны дээд амжилт 40000 онооны босгыг давахад ердөө 41 оноо л хэрэгтэй.