465262041_864522879003436_2952310900446066964_n
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Эрдэнэбатын Даш түрүүлж, эзэн Чингис хааны нэрэмжит анхны цомыг гардсан авлаа.  Барилдааны бүтэн бичлэг үзэх
Түүнтэй түрүү булаалдсан Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв. Хоёр бөхийн барилдаан барьц булаалдсан ширүүн тэмцлийн эцэст залуу заан мэнхэндээ хэт эрдсэнээс хашир харцагийн даамай барьцнаас гарч чадсангүй.  Бичлэг үзэх
Их шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Увс аймгийн Ховд сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алсын жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин Л.Энхсаруул нар шалгарчээ. Онцлох барилдаан. Дөрвийн даваа. Улсын аварга О.Хангай-аймгийн арслан М.Баасанжав  Бичлэг үзэх
Барилдааны шөвгийн наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан М.Баасанжав нар үлдсэн юм.

 

 

www.devjee.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбоо – Монгол Бөхийн Өргөө