Хангарьд багийн дөрөв дараалсан хожил

431030276_874472444477561_474740644206845271_n
Монголын Премьер лигийн 11-р тойрог. ХАНГАРЬД 1:0 ХОВД. Эрдэнэтээр овоглосон баг хүндхэн тоглолт хийж, учраа багаа 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 37 дах минутанд хагас хамгаалагч Ц.Билгүүн довтлогч З.Тэмүүлэнгийн дамжуулалтаар энэ улирлын анхны гоолоо оруулсан нь багтаа ялалт авчирсан чухал хожил байв. “Хангарьд”-ын мэргэн бууч З.Тэмүүлэн тоглолтын явцад торгуулийн цохилт алдаж, гоолын тоогоо нэмэх сайхан боломжоо үгүй хийсэн. “Ховд”-ын багийн хувьд энэ өдөр тун сайн тоглож, гоол оруулах цөөнгүй боломж үүсгэсэн ч тэнцээний бөмбөгийг оруулж чадсангүй цаг дуусгав. “Хангарьд” энэ тоглолтод ялалт байгуулснаар 16 оноотой болж, хүснэгтийн 5-р байр руу дэвшин, лигий тэмцээнийг 4 тэнцээ, 3 хожигдолтойгоор эхлүүлсэн ч сүүлийн 4 тойрогт дараалан хожил авч, эргэн эрэлтийг эрчтэй хүчтэй хийгээд байна.

“Ховд” багийн довтлогч Б.Мөнх-Эрдэнийн яриа   Бичлэг үзэх

“Хангарьд” багийн хагас хамгаалагч, хожлын гоолын эзэн Ц.Билгүүний яриа   Бичлэг үзэх

 

 

 

 

 

Тоглолтын шилдгээр “Хангарьд”-ын Гана легионер Квато Акуа тодорчээ.