430869510_871124231479049_44298988990811808_n
Монголын Премьер лигийн 10-р тойргийн 4 дэх тоглолт. Хоромхон 7:1 Баварианс   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Улирал дундуурх солилцооны цонхоор тус багт нэгдсэн тоглогчид багийнхаа ялалтад том хувь нэмэр оруулав. Узбекстаны легионер, нутгийнхаа “Бухара” багаас ирсэн хагас хамгаалагч Мироншох Сатторов эхний гоолын дамжуулалтыг өгч, дараа нь багтаа торгуулийн цохилт авчирснаас гадна 63 дах минутад гоол оруулж, тун боломжийн тоглогч гэдгээ харуулсан. Түүнчлэн “Улаанбаатар” клубээс хуучин багтаа эргэн нэгдсэн Т.Оюунбаатар эхний тоглолтдоо гоол оруулан, бас гоолын дамжуулалт өгсөн юм.
Энэ өвөл “Хоромхон”-д нэгдсэн япон легионер Новираки Рэймонд сэлгээгээр талбайд гарангуутаа гоол оруулсныг дурдах ёстой. Энэ тоглолтод “Хоромхон” өрсөлдөгчөө итгэл төгс олон бөмбөгийн зөрүүтэй хожсоноор 18 оноотой болж, хүснэгтийн 3-р байр руу дэвшсэн бол довтлогч Н.Наранболд энэ тоглолтод дубль хийснээр нийт 8 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдэж эхэллээ. Түүний өмнө 10 гоолтой “Хангарьд”-ын З.Тэмүүлэн бий. мөн багийн ахлагч Т.Мөнхбаатар энэ тоглолтод дубль толилуулснаарр 7 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын 3-р эгнээнд орж ирсэн байна. Ялагчид дараагийн тойрогт дээр нь бичигдэж буй “Дэрэн”-тэй тоглох бол “Баварианс”-чууд “Брера Илч”-тэй тоглох болно.

“ХОРОМХОН” багийн довтлогч Н.Наранболдын яриа   Бичлэг үзэх

“БАВАРИАНС” багийн ахлагч Г.Баттулга   Бичлэг үзэх

Тоглолтын шилдгээр “Хоромхон” багийн ахлагч, хагас хамгаалагч Т.Мөнхбаатар тодорчээ. Тэрээр энэ тоглолтод 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгсөн юм.