Хоёр үеийн төгсгөлийн гоолууд Хоромхон багт ялалтын 3 оноо авчирлаа

462917441_1012732523984885_2380595621514950120_n

Дээд лиг. 8-р тойрог. Улирлын тоглолт-38. FC Ulaanbaatar  1  :  2  Хоромхон клуб Аль аль багт хожил ус агаар шиг хэрэгтэй. Тэр дундаа зочин багт бүүр чухал байлаа. Нийслэлээр овоглосон багийнхан хоёр л гадаад тоглогчийг гараанд гаргасан бол Бишрэлт Хоромхончууд 4 легионероо бүгдийг ашиглахаар шийджээ.

 

 

Эхний үеийн төгсгөлийн 45+ шүүгчийн мэдлийн цагт Хоромхоны Япон довтлогч #24 Сүдо Казухаг торгуулийн талбайд унагаж, шүүгч эргэлзэлгүй 11 м-ийн цохилт заав. Хаалгач зөв тааж үсэрсэн ч С.Казуха өөртөө итгэлтэй байж чадлаа. Тоо 1:0 болсноор энэ үе завсарласан.

 

 

 

 

2-р үеийн төгсгөлд мөн л эхний үеийн сүүлийнх шиг сонирхолтой агшнууд өрнөж, 87 дох минутанд Улаанбаатарын #3 Диэтрих Энзогийн алсын дамжуулалтаар багийн ахлагч #9 О.Мижиддорж хамгаалагчийг ганцхан дарж хууран гоолдсоноор тоог 1:1-ийн харьцаатай тэнцүүллээ.

 

 

Тэнцээний бөмбөгөөс 50-хан секундийн дараа цэнхэрүүдийн довтлогч #70 Сатторов Мироншох талбайн төвөөс бөмбөгийг хүлээн авч, тажигнатал туусаар айлын талбайг туулан, эцэст нь хаалгачийг зөрүүлж хаяснаар ойрд аваагүй ялалт, бүтэн 3 оноогоо багийн гол тоглогчН.Наранболд, Д.Төрбат нарыг эзгүйд хармаалцгаасан нь сайшаалтай.

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

Mongolian Premier League