Хүснэгтийг тэргүүлэгчдийн онооны зөрүү улам холдов

434666208_890338306224308_6628073763124241071_n
Премьер лигийн 14-р тойргийн тоглолт. Булган СП Фалконс 1:0 Дэрэн. Хүснэгтийн нэг болон хоёрдугаар байрт бичигдэж буй 2 багийн хоорондын тун сонирхолтой тоглолт. 18 дах минутанд бразил легионер Владемир Эвертон нэгэн гоёмсог гоол оруулсан нь хожлынх байж таарав. Тэр эсрэг багийнхаа 16-гийн талбайд жинхэнэ самба бүжиг хийлээ. “Дэрэн”-гийн залуус шүглийн эцсийн дуу хүртэл тоог тэнцүүлэхээр зүтгэсэн ч “Фалконс”-ын хатуу хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Шонхорууд 1:0-ээр хожсоноор хоорондын зөрүү 14 оноо болон улам холдож байна. 14 тоглолтонд  13 хожиж, нэг тэнцсэн гайхалтай амжилттай яваагийн зэрэгцээ 12 дах тоглолтондоо хаалгаа хуурай маналаа. Тэргүүлэгчид дараагийн тойрогт “Хаан Хүнс-Эрчим”-тэй тоглох бол “Дэрэн”-чүүд “Баварианс”-тай тулна.
Тоглолтын шилдгээр “Булган СП Фалконс” багийн бразил хамгаалагч Тиаго Томайс тодорлоо. Тэрээр тоглолтын турш төвийн хамгаалалтад найдвартай байж, багтаа хожил авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.