Хүснэгтийг тэргүүлэгчид 10 дараалан хожив

437964710_895556819035790_7530964446801269163_n
Монголын Премьер лигийн 15-р тойрог. Булган СП Фалконс 4:1 Хаан Хүнс-Эрчим.
Хүснэгтийг тэргүүлэгчид ээлжит хожлоо авснаар тэдний ялалтын цуврал аравт хүрлээ. Тус багийн хоёр гол легионер болох Тиаго Томайс, Андрей Фэррэйра нар хуудас болон гэмтлийн улмаас тоглолтод оролцоогүй ч энэ нь “Эрчим”-ийг буулгаж авахад саад болсонгүй. “Фалконс”-ын хагас хамгаалагч М.Батхишиг “Эрчим”-ийн хаалгыг 2 гоолоор мялааж, тоглолтын гол баатраар тодорсон. Багийн ахлагч М.Төгөлдөр ч хоёр оновчтой дамжуулалт өгснөөр дамжуулалтын тоогоо мөн аравт хүргэв. Тэрбээр энэ үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлж байгаа юм. Бразил довтлогч В.Эвертон 2 тоглолт дараалан гараанд гарч, хоёуланд нь гоолдсоноор нийт гоолын тоо нь 8 болоод байна. Өмнөх тойргуудад “Брера Илч”, “Төв Азарганууд” багууд л “Фалконс”-ын хаалганд гоол оруулаад байсан бол “Эрчим” 3 дах баг нь болон бүртгүүллээ. “Эрчим”-ийн №10 Мишима Юута улирлын 11 дэх гоолоо хийж, жагсаалтыг тэргүүлэгч З.Тэмүүлэнгийн яг ард бичигдэж эхлэв. “Булган СП Фалконс” энэ ялалтыг байгуулснаар 14 онооны давамгайллаа хадгалж үлдлээ. Тэд дараагийн тойрогт “Хангарьд”-ын эсрэг тоглох бол “Хаан Хүнс-Эрчим”-ийнхэн “Баварианс”-ын эсрэг тулах болно.
“Булган СП Фалконс” багийн хамгаалагч О.Энх-Оргилын яриа   Бичлэг үзэх
“Хаан Хүнс-Эрчим” багийн хагас хамгаалагч А.Дашнямын яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр довтолгоонд үр бүтээлтэй тоглож, багийнхаа 4 дэх гоолыг оруулсан “Фалконс”-ын бразил довтлогч Владимер Эвертон тодорлоо.