Хөвсгөлийн бөхчүүд аймгийн аваргаа тодрууллаа

420096042_1146084916663195_2896773073226442039_n
Хөвсгөл аймгийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Баянзүрх суманд зохион байгуулагдаж, нийт 9 сум, байгууллагын 30 гаруй бөхчүүд 4 хэсэгт хуваагдан барилдаж, хэсэг тус бүрээс 4 бөх шигшээ 16-д хүч үзэн барилдсанаас Баянзүрх сумын харъяат, сумын заан M.Баасанжав түрүүлэн, Шинэ-Идэр сумын харъяат, аймгийн заан Л.Энхбат үзүүрлэв. 3-6-р байрт Галт сумын харъяат, аймгийн начин Н.Цэрэндаш, Улаан-Уул сумын харьяат, сумын заан Б.Болд, Улаан-Уул сумын харьяат, сумын заан н.Гантогтох, Баянзүрх сумын харьяат, сумын заан н.Хадбаатар нар шалгарчээ. Өнгөрсөн жилийн аймгийн аварга шалгаруулах энэхүү барилдаанд Цагаан-Үүр сумын уугуул, сумын заан М.Цэрэн түрүүлж, тэр жилээ аймгийн арслан цол хүртэж байсан юм. Багийн дүнгээр Баянзүрх сум, Хатгал тосгон, Улаан-Уул сумын багууд тэргүүлж, ХЦ-ийн 0257-р ангийн баг шагналт байрт оров. Барилдааныг Баянзүрх сумын мянгат малчид ивээн тэтгэж, сумын удирдлага, бөхийн холбоо сайн зохион байгуулав. Мөн сүүлийн жилүүдэд Монгол бөхийн өргөөнд болсон сумын заануудын барилдаанд  тун амжилттай зодоглож, аймаг, сумынхаа нэрийг өндөрт өргөн 2 түрүү, 1 үзүүр хүртээд байгаа М.Баасанжав заандаа сумын иргэд бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлөөр хангаж, хандив өгч байгаа нь бусад сумуудад үлгэр жишээ болж, сайн барилдаж байгаа залуусаа дэмжих, сэдэл, уриалга болсон сайхан үйл явдал байлаа.
Улсын начин Бавуудоржийн Баянмөнх