Цуут бөхчүүдийн нэг Цэрэнбаатарын Энхбаяр

1

Нэг айлаас төрөн гарсан ах дүү гурван цуут бөхийг Монголчууд бүгд мэднэ. Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр гэдэг. Гурван баяр маань”Барселона-1992″ Олимпийн их наадамд гурвуулаа эх орноо төлөөлөн оролцож байсныг дурьдахад л хангалттай. Энэ удаад ах дүү гурваас Ц.Энхбаярын үзүүлсэн амжилтыг онцолж байна.  Тэрээр 1986, 1988 оны УАШТ-д түрүүлж, 1986 оны Нөхөрлөл ОУТ-ээс хүрэл, 1987 оны дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль зүүж, тэр жилээ ДАШТ-ий шагналт V байрт шалгарсан. Дараа жил нь Тбилисийн цом ОУТ-ээс хүрэл медаль хүртэн, Сөүлийн олимпод VII байрт оржээ. Мөн 1988, 1989 онуудад Данколовын ОУТ-ээс мөнгөн медальт авахдаа нэгэнд нь алдарт бөх Цонёвтой оноо тэнцээд, сүүлийн оноогоор ялагдсан тохиолдол ч бий. 1989 оны залуучуудын ДАШТ-д мөнгө, 1990 оны Интернациол ОУТ-д хүрэл медалийн тавцанд зогсов. Түүний амжилтын оргил жил нь 1991 он байлаа. Азийн АШТ болон Иван-Ярыгины Алтан гран-при, Тахтийн цомоос тус тус хүрэл медаль авч, Монгол говь тэмцээнд аваргалж, ДАШТ-д VI байрт жагсчээ. Варнагийн дэлхийн дэвжээнд Ардчилсан Солонгосын бөхийг манай хөнгөн жингийн бөхчүүдээс анх удаа цэвэр хожсон  түүхийг ч тэр эхлүүлсэн. Дараа жил нь Монгол говь ОУТ-д үзүүрлэсэн. Ийм л нэгэн энгүүн бөхийн амжилтын тухай товчхон өгүүлэхэд дурсамж дүүрээд л ирэх аж.