Цэнхэрүүдийг сөхрүүлсэн 4 гоолтой 200 дах хожил
Улирал дараалан тэнцсээр ирсэн 2 багийн энэ удаагийн тоглолт гал цогтой өрнөж, улаанууд талбайдаа баараггүй хожлоо, хожлоо. Хүснэгтийг ч тэргүүлсэн хэвээр. Дээр нь эмоци өндөртэй дасгалжуулагчийн 200 дах хожлын өдөр таарав. Конор Брэдли ч баруун талд бужигнууллаа, цэнгүүллээ. Тэрээр 20 нас 206 өдөр дээрээ гялалзлаа, гялтганалаа. Р.Стерлингийн 19 нас 252 өдөр гэсэн нэг амжилт дээд талд нь бас бий. Ливерпулийн хаалга руу чиглэсэн нийт 28 цохилт, оновчтой нь 13! Зарим нэг тоглогчдын мэргэн оносон шон, хөндлөвчийг энд эс тооцов. Чэлсигийн жас өдөр гэлтэй л байлаа. Гэхдээ тэд нэр төрийн нэг гоолоо шигтгэж амжсан.