Чөлөөтийн эмэгтэйчүүд тивийн аваргад багаараа гуравт жагсан, хүрэл цомын эзэд болов

436457119_884550166808372_4692951238286650076_n
Кыргизстаны Бишкек хотноо болсон бөхийн чөлөөт барилдаана энэ оны ААШТ-д оролцсон Монголын эмэгтэй тамирчид 10 жингийн зургаад нь медальт байранд шалгарч багийн дүнгээр 3-р байр эзлэн, хүрэл цомын эзэд болж, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Т.Сүхбаатар медалийн тавцанд багийнхаа шагналыг гардан авлаа. Тэд өмнөх жилийн тэмцээнд 6-р байрт орж байсан юм.
Монголын бөхчүүдийн медалийн төлөөх   Барилдааны бүтэн бичлэг үзэх
Тивийн медальтнуудын сэтгэгдэл   Бичлэг үзэх
МУГД Т.Сүхбаатарын сэтгэгдэл   Бичлэг үзэх
МЧБХ-ны ЕНБД Б.Мянгарнбаярын яриа   Бичлэг үзэх
Манай бөхчүүдээс 59 кг. Б.Анударь, 65 кг Т.Энхжин нар мөнгөн медаль, 53 кг Ч.Отгонтуяа, 62 кг С.Цэрэнчимэд, 68 кг Э.Дэлгэрмаа, 72 кг З.Болортунгалаг нар хүрэл медаль хүртсэн юм. Багийн нийлбэр дүнгээр шилдэг 5 багийг танилцуулбал : 1.Япон 173 оноо 2.БНХАУ 172 оноо 3.МОНГОЛ 138 оноо, 4.Энэтхэг 135 оноо 5.Кыргизстан 122 оноо.
Гэрэл зургийг З. Жамбалсүрэн