Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өнөөдөр эхэлнэ

454453111_509622351714546_1306252033073022286_n
Өнөөдөр буюу манай 3 тамирчин дэвжээнээ барилдана. 17:00 цагт эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн дагах барилдаан эхлэх бөгөөд Б.Хулан 2022 оны ДАШТ-ий шигшээд таарч байсан АНУ-ын бөх Парриш Доминик Оливиатай хүч үзнэ. Ялбал “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт БНХАУ-ын тамирчин Пан Чиан Ютай хүрэл медалийн төлөө барилдах бол 18:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд Монголын тамирчин Б.Хонгорзул Хятадын бөх Ке Шин Хунтай эхний тойрогт барилдах хуваарьтай. Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ Азербайжаны бөх Осман Нурмагомедовтой эхний тойргийн тойрогт хүч үзнэ. Бөхчүүддээ амжилт хүсье.
Эх сурвалж : Mongolian Wrestling Federation
May be an image of 2 people and text