Ш.Энхийн-Одын баг эхний тоглолтондоо 69 оноогоор илүүрхэв
Монгол Майкын USF баг NCAA-гийн 1-р дивизионы эхний тоглолтоо Bethesda багтай хийж, 128:59-ийн харьцаагаар бутниргэж, шинэ улирлын гараагаа тун өөдрөг эхлүүллээ. Ш.Энхийн-Од гарааны холбогчоор 11 оноо, 7 дамжуулалт, 5 самбар, 3 бөмбөг алдалт, FG 4-4, 3 PT 1-1, FT 2-2, 12 минут талбай дээр гэсэн үзүүлэлттэй тоглов. Дасгалжуулагч илүү олон минут талбай дээр гаргасан бол үзүүлэлт мэдээж өндөр байх байлаа. CHASE Center-т болох зарим тоглолтууд хурц өрсөлдөөн ихтэй болох шинжтэй. Тэрээр сагсан бөмбөгийн ноён оргил өөд том алхам хийлээ. Одоо түүнийг урт удаан, хүндхэн, бас нэн хариуцлагатай улирал хүлээж байна. Хичээгээрэй, залуу минь.