Эмэгтэй тоглогч тоглолт дуусмагц өмсгөлөө голоор нь хүү татав
Лигийн тэмцээний эмэгтэй багуудын аваргын төлөөх цуврал тоглолт-4. Улаанбаатар Амазонс 65:68 Хасын Хүлэгүүд. Тоглолтын эхний хагас бүхэлдээ Хүлэгүүдийн давамгайлал дунд үргэлжилсэн. Харин завсарлаж орж ирээд Амазонсынхон багийн ахлагч М.Цэрэнлхамын идэвхтэй оролцоотойгоор тэгш тоглолтыг үзүүлэн, 25:5 гэсэн оноог авснаар 3-р үеийг 57:48 буюу 9 оноогоор илүү гарч дуусгав. Шийдвэрлэх үеийн төгсгөл рүү Б.Өнөрзаяагийн холын шидэлт тоог 63:63 болгож тэнцүүлж, удалгүй К.Кинг торгуулийн нэг шидэлтээ оруулан, оролтоор дахин 2 оноо авсан бол Б.Цасчимэг мөн оноог ахиулав. Цаг дуусах мөчид дээрх 2 тоглогчийн аймаар 2 хаалт дараалан амжилттай болж, тэд 3 тоглолтонд завсаргүй хожил авч чадлаа. Тоглолтын уур амьсгал ерөнхийдөө нэлээн ширүүн өрнөсөөр өндөрлөсний нэг жишээ бол шүүгчийн шүглийн дуутай зэрэгцэн Б.Жонес өмсгөлөө тал дундуур нь хүү татсан хаясан явдал байлаа. Цувралын 5 дах тоглот нөгөөдөр болно. Аваргаа хамгаалагчдад 3:1-ээс барина гэдэг тун хэцүү даалгавар. Гэхдээ тэдэнд үзээд алдахаас өөр арга, нэг ёсондоо сонголт байхгүй.
Тоглолтын төгсгөлд Хасын Хүлэгүүдийнхний хийсэн 2 дараалсан хаалт Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг