Тоглолтын хувь заяаг шийдсэн автогоол

461359244_1000008125257325_7974783336430742661_n
Дээд лиг. 5-р тойрог. Улирлын тоглолт-24. ERCHIM FC  3 : 2 FC Ulaanbaatar Гарааны бүрэлдэхүүнд Эрчимийнхэн 4, Улаанбаатарчууд 2 легионер тоглогч гаргаснаас харахад шарууд илүү довтолгоо талдаа анхаарах бололтой.  Бичлэг үзэх

 

Ингээд тоглолт эхэллээ. 5 дах минутад “ФС Эрчим” клубийн #14 Тоши Макимото хурд, хууралт, бөмбөг эзэмшилтээр аархан, дундаа нэг дамжуулалт өгч авалцан урагш зүтгэсээр гоолдов. Түүний баруун хөлийн хүчтэй цохилт хаахад бэрхтэй байлаа. Харин үеийн төгсгөлийн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт “ФС Улаанбаатар” клубын багийн ахлагч #9 О.Мижиддоржийн баруун жигүүрийн алсын дамжуулалтыг #14 Ото Шион чадварлаг хүлээн авч, хаалганд чихэж орхин, тоог тэнцүүлснээр эхний үе завсарлав.

 

 

 

2-р үе эхлээд удалгүй 4 дэх минутанд улаануудын шаргуу довтолгоо зүүн жигүүрт өрнөж, хөндлөн дамжуулалтыг эхний үед гоолын дамжуулалт өгсөн багийн ахлагч О.Мижиддорж үргэлжлүүлэн гоёмсог цохилтоор гоолдлоо. Бөмбөг хаалганы шонг цохин дотогш оров. Тоо 2:1.

 

 

Эргээд маш хурдан тооны харьцаа тэнцэж ирэв. #22 Гоү Котоү эсрэг багийн гурван ч тоглогчийн өмнүүр ганган дамжуулалт өгснийг #9 Б.Ган-Эрдэнэ чулуу болгох нь тэр. Ёстой манай хөл бөмбөгийнхний хэлдгээр бараг л тас хоншоордсон доо. Ингээд тоо 2:2 боллоо. Тоглолтын 54 дэх минутанд Эрчим багийнхан талбайн төвөөс бөмбөгийг салгаж, #7 Г.Батбилгүүний холын дамжуулалтыг #7 А.Дөлгөөн цээжин дээрээ ойлгон хаалгачид өгсөн ч тэрээр хэт урагш гарснаас 2 тоглогч ойлголцсонгүй бөмбөгнөөсөө зөрснөөр автогоол хаалганд оров. Ёстой л халагламаар. Нэг талаараа азгүйтэв. Үлдсэн хугацаанд нийслэлээр овоглосон баг тоог тэнцүүлэх гээд барсангүй. Хур туршлагатай аваргууд хүндхэн тоглолтоос бүтэн оноо салгалаа.

 

 

 

Тоглолт бүтэн үзэх үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

Mongolian Premier League