Эхний зорилго Гуамын шигшээ багийг талбайдаа заавал хожих!

315589934_614965190420210_2082211914016831097_n
Сагсан бөмбөгийн 2025 оны ААШТ-ий шигшээд шалгарах 16 багийг тодруулах сүүлийн шатны сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны өдөр эхлэх гэж байна. 24 баг дөрөв дөрвөөрөө 6 хэсэгт хуваагдсан. Монголын шигшээ баг/ФИБА чансаа 100/ С хэсэгт БНХАУ/ФИБА чансаа 29/, Гуам/ ФИБА чансаа 76/, Япон/ФИБА чансаа 26/-ы шигшээ багуудтай оноолт таарсан.  Хэсэг тус бүрт багууд хоорондоо өөрийн болон айлын талбайд нийт 6 тоглолт хийнэ. Хэсэг бүрээс эхний 2 баг буюу нийт 12 баг шууд шалгарах бол хэсэгтээ гуравт бичигдсэн 6 баг дахин гурав, гурваараа 2 хэсэг болон хоорондоо тоглож, 4 баг нь нэмж эрхээ авна. Дээр нь Азийн аваргын шигшээд шалгарсан 16 шилдэг баг 2027 оны ДАШТ-ий Qualifier-т тоглох эрхээ шууд авна. Ийм л учраас манай баг Гуамын багтай үхэх сэхэхээ үзэх, боломжийг тултал ашиглах, хүндээс хүнд тоглолт хийх болоод байна. Бид эхлээд 2-р сарын 22 нд Хятадын багийн талбайд зочлох ба дараагийн тоглолтоо ердөө 3 хоногийн дараа төрөлх нийслэлдээ, UG Арена ордонд мөнхийн өрсөлдөгч Гуамын багтай халз тулна. Энэ 2 тоглолтын ард гарчихад 11-р сар хүртэл түр амсхийгээд дараагийн тулаандаа орно. Ингээд багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Дундаж нас 26. Дундаж өндөр 192.6 см.
1. Онолбаатарын Энхбаатар. Нас 28 , биеийн өндөр 197 см /Төвийн тоглогч/ 2. Амарбаясгалангийн Энхбаясгалан 26 , 195 см /Довтлогч/ 3. Ариунболдын Тэмүүжин 32, 195 см /Довтлогч/
4. Түмэнбаярын Ууганбаяр 25, 180 см /Хамгаалагч/ 5. Хишигбаатарын Оргил 21, 205 см /Төвийн тоглогч/ 6. Ганцолмоны Ган-Эрдэнэ 23, 183 см /Хамгаалагч-Холбон тоглогч/
7. Алтангэрэлийн Азбаяр 18, 205 см /Төвийн тоглогч/ 8. Ариунболдын Ананд 26, 196 см үүрэг /Довтлогч/ 9. Мягмарсүрэнгийн Өлзий-Орших 23, 180 см /Хамгаалагч-Холбон тоглогч/
10. Баттүвшингийн Билгүүн 34, 197 см /Довтлогч/ 11. Нарангэрэлийн Батбаяр 28, 194 см /Хамгаалагч/ 12. Очирбатын Эрдэнэцогт 29, 185 см /Хамгаалагч/
2023 он. Монгол-Хонгконгийн шигшээ багуудын тоглолтын тойм