Япон дасгалжуулагчид хариуцлага тооцох боломжгүй. Яагаад гэвэл…

434186830_1507369176541665_6247450008629644900_n

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг ОУХБХ/FIFA/-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд Азербайжаны нийслэл Баку хотноо талбайн эзэд болон Танзанийн шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийн, 0:1 ба 0:3 гэсэн харьцаагаар ялагдал хүлээсэн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ооцүка Ичиро ажиллаж байгаа. Түүнийг Афганистантай хийсэн 2 хариуцлагатай тоглолтонд хоёуланд нь хожигдсоны дараа хариуцлага тооцох эсэх талаар хөл бөмбөгийн хүрээнийхэн болон спорт сонирхогчид сошиалд багагүй шуугиулсан. Одоо ч энэ байдал үргэлжилсээр. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл МХБХ-ноос албан ёсны ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсаар. Яагаад? Шалтгаан нь юу байв. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэ бүхэн МХБХ-ны зарим удирдлагууд, тухайлбал холбооны техникийн хэлтсийн дарга, МУГТ Б.Буман-Учралын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой  аж.

 

 

Түүнийг гавъяатын тэмдэг энгэртээ зүүхдээ хүртэл нэрт дасгалжуулагчийн өмнүүр орж, чичирсээр авлаа гэж тухайн үед олон нийтийн сүлжээгээр бичицгээж л байсан. Удалгүй сар ч бололгүй нөгөө ахмад хөл бөмбөгчин тэнгэрийн орныг зорьсон. Одоо гол асуудал руугаа оръё. Хоёр холбооны хамтын ажиллагааны хүрээнд Японоос дасгалжуулагч ирсэн. О.Ичиро Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Asia Contribution Project” төслийн хүрээнд манай шигшээ багт 2022 оны 1-р сараас ажиллаж, өнгөрсөн жил гэрээг 2 жилээр буюу  2025 оны 1-р сарын 31 хүртэл ажиллахаар сунгажээ. Харин шигшээ багтай гэрээний дагуу ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар Японы хөл бөмбөгийн холбоонд жил бүр тайлагнах үүрэгтэй. Ингээд техникийн хэлтсийн дарга, хөл бөмбөгч өнгөрсөн жилийн ажлыг тайлагнахдаа “Ерөнхийдөө маш сайн ажилласан” гэсэн үг, өгүүлбэр бүхий тайланг Япон руу илгээсэн аж. Тийм учраас хариуцлага тооцох гэхээр “Мундаг сайн ажилласан” гэсэн тодорхойлолт, тайланг нэгэнт илгээчихсэн учир аливаад нягт нямбай ханддаг, харилцааны өндөр соёлтой Япончууд юу гэж өөрийн мэргэжилтнээ шууд татах вэ дээ. Уг нь яг үнэнээр нь “Монголын шигшээ баг Афганистаны шигшээ багт 2 дараалан хожигдсоноор Азийн цомын үндсэн хэсэгт анх удаагаа багтаж, цаашлаад ДАШТ-2026 тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалтанд оролцох маш том боломжуудаа алдсан учир МХБХ түүний ажлын үр дүнд сэтгэл дундуур байна” гээд тайландаа ганц өгүүлбэр оруулчихсан бол бас ч гэж учиртай байсан. Бид салбар бүрт ингэж л ажилдаа өөриймсөг биш ханддаг. Манай хөл бөмбөгийн холбооны удирдлагууд ч мөн ийм л хариуцлагагүй, хамтын шийдвэрээ зөв гаргаж чаддаггүй, хэтэрхий хувийн тоглолт хийдэг учраас Монголд хөл бөмбөгийн спорт хөгжихгүй байгаа юм. Дээр нь спортоо хөгжүүлэх сэтгэлгүй, газар үзэх, цалин урамшуулал авах, өөрөө эсвэл эхнэр хүүхэд, хамаатан саднаа холбоо руу чихэх, хүүхдийн хөл бөмбөгөөс ч хамаагүй ямар нэг төслөөс хувь хүртэх гэсэн жижигхэн амбицтай нөхдөөр холбооны оффис дүүрсэн нь ч бодит үнэн.

 

 

Ооцүка Ичиро гэж хэн бэ? Тэрээр 1964 оны 11-р сарын 3 нд төрсөн Тоёома мужийн Тоёома хотод төрсөн. 9 настайгаасаа хөл бөмбөгтэй нөхөрлөж, хотынхоо 1-р сургууль, Хоосэй их сургуулийн багт тоглож байсан. Төгсөөд Фүрүкава Дэнки компанийн багт 2 жил тоглоод, зодог тайлсан. Дараа нь Фүрүкава Дэнки компанид ажиллан, Английн “Вест Хэм” багт 1 жил дасгалжуулагчийн дадлага хийж, Английн 18-аас доош насны багт ажиллах лиценз авсан байсан нэгэн. 1990 онд Япон руугаа буцаж, “ALO’s Hokuriku” багийн дасгалжуулагч болсон намтартай.

 

Хөл бөмбөгийн хүрээнийхэн болон спорт сонирхогчдын сошиал дох зарим сэтгэгдлүүдээс…