Япон довтлогч Хирояагийн цөм цохилт
Дээд лиг. 6-р тойрог. Улирлын тоглолт-27. Хантерс 0 : 2 ERCHIM FC Гарааныхаа бүрэлдэхүүнд гурав гурван легионеруудаар хүчээ зузаатгасан 2 баг талбайд гарлаа. Үеийн эхлэлийг талбайн эзэн багийнхан дажгүй тавьсан. Тэдний зүүн жигүүрийн цөмрөлт, Ази тоглогчдын бөмбөг эзэмших ур чадвар гоёхон байлаа. Гэхдээ 1-р үед аль ч баг нь гоолдож чадсангүй өндөрлөсөн.
Тоглолтын сүүлийн хагас тийм ч амар дуусчихсангүй. Тоглолтын 65 дах минутанд Эрчимийнхэн талбайн төвөөс хурдтай довтолгоог эхлүүлэн улмаар баруун жигүүр рүү бөмбөг шилжиж, хөндлөн дамжуулалтаас эхний довтлогч цохилт хийн, ойсон бөмбөгийг дараагийн довтлогч #27 Г.Төгөлдөр нэмснээр тоог нээв. Минутийн дараа дахиад ч гоолдох сайхан боломжоо тэд алдаж орхисон. #14 Тоши Макимото дээшээгээ шувуу буудчихав. 67 дах минутанд #9 Б.Ган-Эрдэнэ Хантерсын хамгаалагчтай агаарт тулж, эвгүй газардацгаасан. Ингээд тоглолтын эцсийн цэгийг тавьсан 2 дох бөмбөг 79 дэх минутанд Хантерсын хаалганд орсон. Зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг хамгаалагчид цэвэрлэж чадсангүй тэр нь явсаар #10 Хирояа дээр ирж, тэр алтан боломжийг алдсангүй. Тоо 2:0 болсноор аваргууд ээлжит хожлоо авлаа. Эзэн багт нэг л зүйл дутагдаад байх шиг. Уул нь ямар ч багтай тун дажгүй тоглоод байгаа юмсан.
Бүтэн тоглолт үзэх :
Тоглолтын гэрэл зургаас