426495854_901528608649574_41896328102804743_n

Лигийн тэмцээний хагас шигшээ тоглолт-2 /1:1/ Хасын Хүлэгүүд 70:77 Эрдэнэт Майнерс. Хоёр дараалан хожигдох аюулд тун ойрхон байсан багаа аварч чадсан тоглогч бол 20 оноо, 7 самбараар багаа манлайлсан Майнерсын А.Тэмүүжин байлаа. Түүнд гурван ч тоглогч яг ижил 10 оноогоор дэм болсон. Эдний багт талбай дээр хийх ёстойгоо зүгээр л чимээгүй хийчихдэг даруухан мөртлө  хашир бурхинууд бий бий. Тэд ч үүргээ дор бүрнээ биелүүлцгээв. Харин Хүлэгүүдээс 2 легионер, 2 туршлагатай мастерууд нь багаа залж чиглүүлсэн ч шийдвэрлэх үед багаараа тааруу тоглож, илүү явсан оноогоо бариулснаар хагас шигшээ цувралын анхны ялагдлаа хүлээв.

 

А.Тэмүүжингийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг