Өндөр харцагын өнгөтэй түрүү

402136144_232926806490447_6434915010035670904_n
“Korea open Ssireum-2023 festival”-ын Солонгосын үндэсний сырим бөхийн төрөлд Монгол, Испани, Шинэ Зеланд, Англи, БНХАУ, Вьетнам, Казакстан, Итали гэсэн  8 улсын бөхчүүд арга мэх, бядаа сорин өрсөлдсөнөөс улсын харцага О.Мөнх-Эрдэнэ шөвгийн 16-д улсын начин Б.Түвшинтөгсийг давсан бол улсын начин Б.Даваа-Очир Испанийн бөхийг илүүрхэв. Шөвгийн наймд Б.Даваа-Очир начин аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт өвдөг шорооджээ. Ингээд их шөвгийн дөрөвт О.Мөнх-Эрдэнэ, Н.Өсөхбаяр нар хоорондоо хүч үзэн, харцага давав. Үзүүр түрүүний барилдаанд манай бөх О.Мөнх-Эрдэнэ Испани өрсөлдөгчөө 3:1-ээр давснаар энэхүү нэр хүндтэй наадмын түрүүг хүртсэн Монголын 3 дах бөхөөр тодорлоо. 2012 оноос хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй фестивалийн барилдаанд Испаничууд зургаад нь түрүүлж, 2018 онд улсын аварга О.Хангай, 2022 онд улсын начин Д.Тамир нар цомын эзэн болж байв. Харин 2015, 2020, 2021 онуудад уг арга хэмжээ болоогүй аж.
402136144_232926806490447_6434915010035670904_n
403125948_1290474488522765_2518273595410747677_n
403109665_1290474455189435_98131668075302273_n
402136144_232926806490447_6434915010035670904_n 403125948_1290474488522765_2518273595410747677_n 403109665_1290474455189435_98131668075302273_n