Өсвөрийн дартсчин М.Тэлмэн гайхалтай тоглолт үзүүлэв

399398178_24336313485982192_6428732075416902257_n

Гибралтарт болж байгаа өсвөрийн дартсчидын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Winmau Juniors of Gibraltar-2023” тэмцээний шөвгийн 32-т Монголын өсвөрийн тамирчин Майдарын Тэлмэн гайхалтай тоглолтыг үзүүлж, Ирландын Мартин Блэкийг 4:0-ээр хуурай хожив. Түүний 3 сумны дундаж оноо 88-89 байсан нь магтууштай. Өнгөрсөн жил энэ тэмцээнээс манай тамирчид хүрэл медаль авч байсан юм.