Хөнгөн атлетикийн мастерууд Азийн аваргын хоёр зайд түрүүллээ

403779718_850873117047755_3875972607657225445_n

Филиппинд болсон Азийн мастеруудын аварга шалгаруулах XXII тэмцээнд Монголын ахмад тамирчид амжилттай оролцлоо. 22 улсын хашир мастеруудын энэ тэнцүү өрсөлдөөнд манайхан хурд, тэвчээр өндөртэй байж 10000 м, болон 4×400 м-ийн зайд алтан медаль, 1500 м, 5000 м, 4×100 м-ийн зайд тус тус хүрэл медаль хүртжээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, залуустаа үлгэр дуурайлал болж яваа мастерууддаа халуун баяр хүргэе.

Бичлэг үзэх