146-р цэцэрлэгийн багачууд дүүрэгтээ аваргаллаа

420182640_830407655776324_8934323138089653493_n
Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд зохион байгуулагддаг уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд болж, 9 цэцэрлэгийн 279 бяцхан сурагчид 93 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс С.Ариунбаяр эрхлэгчтэй 146-р цэцэрлэг түрүүлж, С.Уранчимэг эрхлэгчтэй 59-р цэцэрлэг, Д.Лхагвасүрэн эрхлэгчтэй 32-р цэцэрлэг удаах байруудад шалгарч, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авчээ. Тэмцээнийг Монголын гимнастикийн холбооны мэргэжлийн шүүгчид удирдан явуулсан байна.