Малайзаас медалийн хур буулгав
Монголын өсвөрийн теннисчдийн оролцож байгаа Малайзын 2 дох тэмцээнүүд бол “41st Tuanku syed Putra/PERLIS-MILO/ болон “International junior tennis championships tournament-2023”. Эхнийх нь 41 дэхээ зохион байгуулагдаж байгаа агуу тэмцээн. Манай өсвөрийн теннисчид 1993 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд 2023 онд 30 дах жилдээ арвин их медалийн ургац хурааж авлаа. 8 хүртэлх насны ангилалд хөвгүүд иж бүрдэл медаль авч гайхуулав. Б. Эрхэмтөгс/84-р сургууль/ аваргалж, А.Тулга/Сингапур school of Mongolia/, Т.Үлэмжтөгөлдөр/Шинэ Монгол сургууль/ мөнгө, хүрэл медаль хүртэн, бахдам амжилтын эзэд болов. Охидын 8 хүртэлх насны ангилалд Т.Ачлалтөгөлдөр/Шинэ Монгол/ хүрэл медаль авсан бол 11-12 насны ангиллын хосын төрөлд А.Энхжин/Дархан хот, Од цогцолбор/ Филиппин найзтайгаа баг болон тоглож, дахин хүрэл медаль энгэртээ зүүжээ. Энэ удаагийн олон улсын тэмцээнээс дүгнэлт хийхэд бусад орны хүүхдүүдийн ур чадвар ихээхэн дээшилсэн байна. Манай багш нар өсвөр үеийн теннисчдээ багаас нь маш чамбай, цохилтын бүх техникийг бүрэн эзэмшүүлж, тэмцээний туршлага суулган, эрчимтэй сургалтыг яаралтай эхлүүлэхгүй бол бид Азийн бусад орноос их хол хоцрох янзтай болсон байгааг үнэнээр нь хэлье.
Эх сурвалж : Ж.Батжаргал