Сэтгэлдээ Монголоо тээсэн шатарчин гэр бүл

412554748_866525325477669_3886293772831724318_n

Монгол эх орноосоо гараад 10 жил өнгөрчээ. Бид хоёр ч их залуу байж, зоригтой ч байжээ. Том охин Д.Номин-Эрдэнээ өсвөрийн анхны Дэлхийн аварга, Ази тивийн аварга шатарчин болгочихоод цаашдын ирээдүй шатрын амжилтыг нь бодоод, жаахан 4 хүүхдээ дагуулаад таних хүнгүй, очих айлгүй Даваагийн герман, англи, орос хэлэнд шууд найдаад л маш зоригтойтойгоор охиноо шатрын Их мастер цолтой дэлхийн шилдэг эмэгтэй шатарчин болгох хүсэл тэмүүлэл эрмэлзэлтэй эх орноосоо Европ руу гарсан даа. Таарсан хүн бүр манай гэр бүлийн тэнэгийг гайхаж байлаа. Харин Даваа бид 2 охиндоо, авъяас чадварт нь итгэж, Номин минь нь ч их хичээсэн. Дээр нь 3 дүүгээ харна. Хажуугаар нь тэмцээн, бэлтгэлээ амжуулна. Их ч суралцсан. Тэмцээн болохоор зургуулаа явна. Зардал санхүү бол замаа алдсан. Монголдоо байсан байр бүх юмаа зараад, тоглоод, сураад, бэлтгэлээ ч хийсээр л явсны хүчинд монголын шатрын IM ,ИХ МАСТЕР цолтой нэгэн бахархлыг манай гэр бүл бүтээсэн юм. Бидэнд танил тал ивээн тэтгэх ганц ч хүн албан байгууллага эр нутгаас минь байгаагүй ээ. Бор зүрхээрээ л энэ өндөрлөгт хүрч, мэргэжлийн тамирчинг нэгэн залуу гэр бүл, өвөө эмээ нь л бий болгосон. Эргээд 10 жилийг харахад бүхэл бүтэн улсаараа дэмжиж байж өндөр зэрэглэлийн тамирчинг төрүүлдэг байхад ердөө л нэг гэр бүл өөрсдийн хүчээр энэ их саад бэрхшээлийг даван туулсан юм болоо л гэж бодож сууна. Бас болоогүй 3 дүүг нь ч бас шатарчин болгоод амжсан Д.Нандин-Эрдэнэ охин минь Унгар улсын насныхаа аварга, 20 насны мөнгөн медальтан, Д.Марал-Эрдэнэ хот, дүүргийн аварга, хүү Д.Маргад-Эрдэнэ Унгарын аваргаас хүрэл медальтан авсан. Бид хүүхдүүддээ оюуны их хөрөнгө оруулалт хийж чадсан. Гэхдээ энэ бүх шатрын амжилтууд нь Даваатай салшгүй холбоотой уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн. Хүүхдүүдийнхээ төлөө бас шавь нарыхаа төлөө байнга санаа тавьж хичээсээр ирсэн. Цаг хугацаа ч хурдан юм. Эх сурвалж : Хүүхдүүдийн ээж Уянгын дурсамжаас.