Айхтар тулаанд Апесчууд яллаа
IHC Апес 88:80 Хасын Хүлэгүүд Тоглолтын тойм үзэх Шинэ улирлын, мөн 2-р тойргийн хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэг яах аргагүй энэ тоглолт. Эхний тойрогт бүрэлдэхүүн дутуу Хүлэгүүд ерөнхийдөө гарааны тавтаас эхлээд тэр чигт нь залуустаа найдлага тавьсан. Тэд ч боломжийн чамбай тоглолт үзүүлцгээсэн. Харамсалтай нь ялагдал хүлээсэн. Хариугаа авах тоглолтонд тэд яаж тоглох бол? Тоглолт эхнээсээ л урд хойноо орсон оноо авалтууд, хурдан довтолгоо, бөмбөг алдалт, тадбайн дотор, гадна ялгаагүй тэр чигтээ тэмцэл явагдав. Хэдэн ч удаа оноо тэнцэв. Гэхдээ Апесчууд онооны давамгайллыг илүү хадгалж явж чадсан. Өнгөрсөн улирлын шилдэг хамгаалагч, бөмбөг булаагч Т. Мэндбаярын алдаа ганц хоёрхон минутийн дотор 3 болж, тэрээр сэлгээний суудал руу шилжсэн ч шийдвэрлэх 4-р үед олон алдаа аваагүй хүн шиг сэмбийтэл тоглосоор үүргээ онц сайн биелүүлснийг энд онцолъё. Бас тэр Н.Ганбаатарт харалгүй өгсөн дамжуулалт үнэхээр классик байлаа. Бичлэг үзэх
Лигт хамгийн олон түрүүлээд байгаа аваргуудаас багийн ахлагч А.Ананд/19 оноо, 5 самбар/ өөрт ноогдсон үүргээ сайн биелүүлж, хамгийн хэрэгтэй үед 4 удаа харваачийнхаа ажлаа төгс гүйцэтгэв. Шинэхэн легионер Жастин Мосс 18 оноо, 7 самбар авалт хийж, талбайд 29 минутийг өнгөрүүлсэн бол залуу тоглогч Э.Саруул-Эрдэнэ 11 оноо, 3-аас 3/5 буюу 60%-ийн гүйцэтгэлтэй шидэн, өрийн нэрээ тунхаглан зарлав. Ялагч багаас багийн ахлагч М.Өлзий-Орших үнэхээр багийн лидер болсноо дахин батлан харуулж, олон талт тоглолтоороо 18 оноо, 6 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалтаар бусдаасаа онцгойров. Мөн Энтони Смит, Б.Тулуй нар тус бүр 13 оноо багтаа нэмэрлэжээ. Хүлэгүүдийн ахлагч Б.Билгүүн талбайд 20 минут зарцуулсан ч 2 оноо авсан нь замналынх нь хамгийн тааруу үзүүлэлт болон үлдэв. Аймаар тоглолтонд айхтар хожил авснаар бичнүүд хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын дараа IHC Апес багийн ахлагч юу ярив? Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг