Урд шугам дах Т.Ууганбаярын урамтай тоглолт

416302326_879484834181718_6397836415143558187_n

Лигийн тэмцээний 2-р тойргийн оргил тоглолтуудын нэг IHC Апес 75:90 Бишрэлт Металл. Энэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөнд яригдаж байгаа 4-5 багуудын хоорондын тоглолтууд нүд хужирлах зүйл ихтэй байгаа. Аль багууд тойргийн тоглолтын үр дүнгээр 4 ба 5-р байраар шалгарч, плэй-оффын эхний шатанд хоорондоо таарах бол? Хүснэгтийн байдлаас харахаар Хасын Хүлэгүүд өмнөө яваа 4 багийн, тэр тусмаа 3 ба 4-т яваа багуудтай таарах магадлал бараг л 100% гэчихэд нэг их буруудахгүй биз. Тоглолт эхлэнгүүт М.Өлзий-Оршихын дамжуулалтаар Б.Тулуй завжнаас шидээд тооны харьцааг нээсэн ч Металлуудын айхтар хамгаалалт, урд шугамын давхар цохилтууд, Т.Ууганбаярын хурдтай, тэсрэлттэй оролтууд үнэхээр дийлдэшгүй байлаа. Тэр 2 багийн бүх тоглогчдоос хамгийн өндөр оноог авсан. 23 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг булаалт, дундын шидэлт 8/10 буюу 80%! мөн 29 минутийг талбай дээр өнгөрүүлж, +26 гэсэн тун сайн үзүүлэлттэй тоглов. Хоёр легионерын үр ашигтай жигдхэн тоглолт ч багаа сэргээсээр байв. Б.Сүхбатын холын шидэлт, Д.Дэлгэрнямын самбарын тулаан ч багаа ялалтанд хүргэхэд ихээхэн түлхэц болсон. Энэ багийн 2 тоглогчоос бусад нь талбай дээр нэмэх үзүүлэлттэй тоглосон. Эсрэгээрээ Апест юу тохиолдов? Чансаа ойролцоо 2 багтай нэг өдрийн ч завсарлагагүй тоглосон нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлсөн байх талтай. Багийн эзэн нь ч энэ талаараа сошиалд байр сууриа илэрхийлсэн харагдсан. Бас л бодууштай зүйл. Эхний тойргийн тоглолтон дээр ч багууд дээр энэ байдал бас л ажиглагдаж байсан. Гуравхан тоглогч л талбайд ашигтай тоглолт үзүүлж, ес нь хасах үзүүлэлттэй тоглосноос харахад ерөнхийдөө ойлгогдоно. Хоёр багийн хуучин цэрэг Б.Энхсайхан, К.Блэйк, Г.Цэлмэг нар бие биенийхээ эсрэг тоглосон нь тоглолтыг улам хурцалж байв. Багийн ахлагч М.Өлзий-Орших 22 оноо, түүнээс торгуулийн шидэлт 9/9 100%, К.Блэйк 19 оноо, 4 самбар авсан. Өөр 2 оронтойй тоонд хүрсэн тоглогч Апесаас гарсангүй. Тоглолтын сүүлийн хагаст бичнүүдийн тоглолт нэлээн сэргэж оноог ойртуулж ирсэн ч самбарт ойрхон 4-5 хялбар довтолгоогоо дараалан алдаж орхисон. Гэхдээ аль аль баг нь плэй-оффын уур амьсгал бүрдүүлсэн үзүүштэй тоглолтыг харуулж, сагсан бөмбөг сонирхогчдын цангааг тайлж чадав. Ийнхүү шахуу хуваарьтай тойргийн тоглолтын дундуур “Бүх оддын тоглолт” айсуй.

Спортын сэтгүүлч Н.Тамир

Тоглолтын тойм үзэх

 

(1)
415914389_383251544220326_95849534756886425_n
417766497_879485364181665_334342884186379333_n
(1) 415914389_383251544220326_95849534756886425_n 417766497_879485364181665_334342884186379333_n