Сагсан бөмбөгчид Берлинд цугларчээ

424860635_896879552442246_6380022837845399097_n
Германы нийслэл хотноо Берлиний “Цог”, “Найзууд” багуудын 4 дэх жилийн уулзалт тоглолт сагсан бөмбөгийн нөхөрсөг, бооцоот тэмцээн зохион байгуулагдаж, Чехийн “Хөх монгол” клуб, сагсан бөмбөгийн мастер Б.Дашдорж, М.Одгэрэл, Н.Отгонням, түүний төрсөн ах Н.Хишигсүрэн, Өмнөговиос төрөн гарсан Сараа, Пүрэвдаваа буюу Буднаа, Davga Davga болон Английн нийслэлийн Мон-Брит багийн тоглогч Erka Ouyun гээд Монголын сагсан бөмбөгийн спортын үе үеийн төлөөллүүд хуран чуулж, талбай дээрээ оноогоорөө өрсөлдөж, талбайн гадна гэр бүл, ажил үйлс, найз нөхдийн халуун дотно яриа өрнүүлэн, хултай айргаа сөгнөж, хурууд ааруул, ховрын идээгээ амсан, нэгэн өдрийг сэтгэл тэнүүн спортлог өнгөрүүлжээ.