Гурван ч тоглогч талбайгаас хөөгдсөн нүргээн дүүрэн тоглолт

424996645_885499340243301_7344015331964842325_n

Плэй-Офффын эхний хасагдах шатны цуврал тоглолт-3. BCH Гарьд 104-86 Хасын Хүлэгүүд. Цувралд эхлээд улаанууд, дараа нь шарууд хожил авч, өмнөх тоглолтын дараа нэлээн дуулиантай, үл ойлголцсон үйл явдлууд өрнөсөн бол энэ удаад Гарьдууд тоглолтын эхнээс дүүлэн нисцгээв. Д.Дөлгөөнмөрөн 18 самбар, 7 самбар, 2 дамжуулалт, багийн 2 легионер тус бүр 16 оноо түүцгээн, О.Эрдэнэцогт, Б.Болдбаатар нар 14+14 оноогоор багтаа цучил нэмэв. Тэд ерөнхийдөө маш чамбай жнягт тоглолтыг үзүүллээ. +32 гэсэн онооны давуу байдлыг Хүлэгүүд тоглолтын сүүл рүү нэлээн ойртуулж чадсан. Гурван ч тоглогч талбайгаас хөөгдөж, ордонг чөлөөлсөн бас л нүргээн ихтэй тоглолт болов. Ер нь энэ 2 багийн халз тулаан чимээгүй өрнөнө гэж юу байхав дээ.

 

Багийн ахлагч О.Эрдэнэцогтын яриа   Бичлэг үзэх