Залуу бөхчүүд медалийн иж бүрдэлтэй ирэв

397232349_6318993218204526_392435575505906573_n
ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Европын залуучуудын хошой аварга, ОХУ-ын цомын аварга Юрий Власкогийн нэрэмжит тэмцээнд бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд Монголын бөхчүүд амжилттай оролцож, 86 кг-д Н.Батбилгүүн алтан медаль, 97 кг-д Б.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 61 кг-ийн жинд Э.Энхболд хүрэл медаль хүртжээ. Иж бүрдэл медалиар энгэрээ мялаасан эдгээр бөхчүүд бүгд ОУХМ Лувсандамбын Энхбаярын унаган шавь нар аж.