Хоромхончууд өрсөлдөгч багийн алдааг хожил болгов
Дээд лиг. 1-р тойрог. Тоглолт-5. Брера Илч 0 : 2 Бишрэлт Хоромхон. Эхний үеийн тоглолт тун тэнцүүхэн өрнөсөн. Гэхдээ хоромхончууд яльгүй илүү тоглов. Ялангуяа баруун жигүүрийн довтолгоо илүү аюул тарьж байлаа. Тэд тоглолтын 14 дэх минутанд тун ч аюултай довтолж, аз болж мөргөсөн бөмбөг хаалганы хажуухнаар өнгөрсөн.
Тоглолтын 60 дах минутанд Хоромхончууд өөрийн 16-гийн талбайн гаднаас эсрэг багийн дамжуулалтыг салгаж зүүн жигүүр рүү хурдтай довтолгоо хийсэн боловс Брера Илчийн хаалгач цагаа олж гарч ирэн бөмбөгийг аюулгүй болгож, довтолгооныг зогсоож чадав. Харин удалгүй булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Б.Мөнх-Эрдэнэ гозойтол мөргөснөөр гоолын салхийг сайхан хагалав. Түүний урд хаалгачаас гадна гурван хамгаалагч байсан ч түүнд саад болж дөнгөсөнгүй. 90+ буюу шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж, Брерагийнхан өөрийн талбайгаас бөмбөгөө хол зайлуулж чадсангүй таслуулснаар уг довтолгоо цохилт болж, хамгаалагч бөмбөгт гар хүрснээр 11 м-ийн торгуулийн цохилтыг шүүгч заав. Мэдээж Хоромхоноос Н.Наранболд цохихгүй бол өөр хэнд даатгах вэ дээ. Хашир мастер хаалгачийн үсрэлтийн эсрэг талын шороон булан руу хөнгөхөөн өнхрүүлнээр тооны харьцаа 2:0 болж, Бишрэлт Хоромхон баг улирлын эхний 3 оноогоо авлаа.
Тоглолтын гэрэл зургаас