Нэг ч тэнцэлгүй, бүх өрсөлдөгчөө шүүрдээд хаяжээ
Монгол Улсын ардчилсан шинэ “Үндсэн хууль”-ийн эхийг баригч Бяраагийн ЧИМИД агсны нэрэмжит 4 дэх удаагийн “ХӨВСГӨЛ ОПЭН” шатрын уламжлалт нээлттэй тэмцээн Хөх сувдын орон Хөвсгөл далайн эрэг дээр амралтын өдрүүдэд A, B, C ангиллаар зохион байгуулагдлаа. Тэмцээний C ангилалд тулалдсан “Стэйниц” шатрын академийн тамирчин Зоригоогийн Нарансолонго “Би та нарын ажилтан юмуу айн, би та нарын ажилтан юм уу” гэж бүх өрсөлдөгчөө мангасдаад, 8 өргөөс 8.0 оноотой цом өргөцөн байхын. Ямар онгироо юм бээ, Нарансолонгоо. Нэг ч тэнцээгүй бүгдийг нь машаандахыг шүүрдэх гэдиймдаа. Тэр ганцаараа сэлэм эргүүлээд байгаан биш. Наранзаяа гээд дүү нь байнаа байна. 2009 онд төрсөн ихэр эгч дүүс сүүлийн үед тоос шороо манаргаад бужигнуулжына даа. Би одоо хэд дэхээ бичиж байгаан хоёр ихэр Нарангийн тухай. Энэ оны өсвөрийн шатарчдын УАШТ-ий үеэр ихэр охид яваад байсан. 15-16 насны ангилалд З.Нарансолонго нь 12-р байрт, З.Наранзаяа нь 17-р байрт бичигдсийн. Заа тэгсэн энэ зун зэвсгийн эрдмээ сайжруулснаа харуулан Сербид 3 цуврал тэмцээнд хоёулаа сайн үзэж чансаагаа суга өсгөж аваад, хэдхэн хоногийн өмнө Ховдын Зэрэг сумын 100 жилийн ойн нээлттэй тэмцээний эмэгтэй ангилалд З.Нарансолонго нь түрүүлээд, З.Наранзаяа нь хүрэл мидаалийн тавцан дээр зогссон бол төдэй Хөвсгөл нуурын эрэг дээр дээр дурдсан З.Нарансолонго цом өргөн, З.Наранзаяа уламжлал ёсоороо шагналт 4-р байранд бичигдэн айрагдсан байгаа үзэгдэхийн. Монголын шатарт “Стэйниц”-ээр гарчигласан сэлэм гялс толгой бөндгөс уриатай аюултай хоёр ихэр охин гарч ирж байгаа гэдгээ тэмцээний бодит үр дүнгээрээ чанга яригчаар зарлаад л байна шөө таминээ…