Коү Готоү богинохон хугацаанд багаа хожигдлоос аварлаа
Лигийн тэмцээн. 3-р тойрог. Тоглолт-14 ERCHIM FC 2 : 2 Deren FC
Тоглолт эхлэнгүүт 3 дах минутанд Дэрэнгийн легионер #11 Фунами Ютаро зүүн жигүүрээр эсрэг багийн хамгаалалтыг сэт дайран, 16-гийн талбайд гурван ч хамгаалагчийн эсрэг ганцаарчилсан тоглолт хийж, төгсгөл ч ганган болов. Түүний хүчтэй цохилтыг хаалгач #1 А.Сайханчулуун яаж ч чадсангүй. Тоо 1:0.
Эхний үеийн тоглолт цааш үргэжилсээр тооны харьцаанд өөрчлөлт орсонгүй завсарлалаа.
2-р үеийн тоглолтын 71 дэх минутанд Эрчимийнхэн хамгаалалтан дээрээ уучилж болшгүй алдааг гаргаснаар #20 Б.Өсөх-Ирээдүй тоглолтын харьцааг 2:0 болгов. Энэхүү давуу байдал удаан үргэлжилсэнгүй. Олон хувилбарт довтолгооны эцэст #22 Коү Готоү унаж мөргөн, тоог ойртууллаа. 85 дах минутанд нөгөөх л Коү хурц өнцгөөс тун эвгүй цохилтыг хийснээр энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж, хоёр багийн тоглолт эвийн гэрээгээр өндөрлөв.