Бид тоглолтондоо утгаараа орчихсон, фанатуудынхаа ажлаа хийн, жаргалаа эдлэв

462931059_554143503797795_1112091228446492957_n
Өнөөдөр эртлэн ирээд, өмнөх хоёр ч тоглолтыг тухлан намуухнаар намдуухан үзэж сонирхлоо. Хүсэн хүлээсэн 18:00 цаг ч болж, багийнхан минь булангаас энерги цацруулсаар гарч ирэв. Багт ямар нэг байдлаар холбогддог, 4-6 дасгалжуулагч, тоглогчид бий. Тэдэнтэйгээ харц тулгарч, мэндлэхэд таатай сайхан. Тоглолтын өмнө, #Мэргэжлийн лиг гэдэг утгаараа, багуудад халаалтын цагийг харамгүй гаргаж өгдөг. Анзаараад байх нь багууд 2 үе шаттай халаад байх шиг. Сүүлийн 10 минутийг үлдээгээд түр амсхийн, усаа уун, хөлсөө арчаад дахин ажилдаа гараад байх шиг. Өглөө хэрхэн боссон, өнөөдөр ямар сэтгэл зүйтэй байгааг нь тааж мэдэхгүй хойно, халаалтын хугацаанд аль болох гаднаас нь алж хядах гээд байгаа араншингийг нь олж мэдэх гээд л, галтай цогтой нүд олчих санаатай, халаалтын үеэр…  Гадны мэргэжилтэнгүүд энэхүү тоглолтын харьцааг 8 онооны илүүтэй гэж #Эпес талд тэнцэлж байсан. Тэр тоо толгойд байлаа. мөн нүдны өмнө 2 багийн бодит харьцуулалт, бүрэлдэхүүн бий.
Тоглолтын эхнээс толгой дээгүүр нь явчих байх гэсэн хүлээлттэйгээр тоглолт эхлэв. Харин тоглолт агуулгаараа эсрэг талд…  Маш өгөө аваатай, оноо салсан зүйлгүй, айлын довтолгооны гүйцэтгэл өндөр, ялангуяа жижиг импорт нь шууд тоглолын эхнээс гялалзаад эхэлсэн. Монголд минь ийм чадварлаг импорт авчирсан Бизонд баярлаж байна. Дагаад баг нь, тамирчид нь эрс сайжирна/Дасгалжуулагчтайгаа өмнө нь ажиллаж байсан гэж сонссон. Тийм учраас дасгалжуулагч нь давхар санал болгосон биз ээ/ Манайх ч удаа дараа нүүдэл хийн, солилцоогоо хийсэн. Гэхдээ өнөөдрийн тоглолтын хэмнэл маш өндөр байсан болохоор Оги көүч ростероо бага ашигласан. Эхний ч тоглолт нь таарчихлаа. Ер нь манай көүчийн арга барил цөөн тоглогчдоор явах байх шүү. Мэргэжлийн биш гадуур сонирхогчдын лигүүд дээр дасгалжуулч байхыг нь харахад цөөн тоглогчдоор тоглолтын ард гардаг санагдсан. Эхний хагасын төгсгөлийг тааруу хийснээр 9 онооны дутууд дуусгалаа. Айлын хурдан довтолгоо, хамгаалалтаас гайхалтай шилжиж байлаа. Хамгаалалт манайх муугүй байсан ч яг эхний хагаст, айл тактикт суурилсан бөмбөгний шилжилтүүд илүү хийн, самбарт ойрхноос оноо түүгээд байна лээ.
Баг 3-р үеийг ихэнхдээ дандаа сайн тавьж, шилдэг тоглолтоо гаргадаг. Энэ удаа бас л огшоосон, орилуулсан. Лав манай зоне тоглолтондоо утгаараа орчихсон, фанатуудынхаа ажлаа хийн, бид ч жаргалаа эдэлж байв. Миний хувьд ихэнх тохиолдолд бэнчийн ард суудал авдаг нь тоглогчдын уур амьсгал, дасгалжуулагчийн реакц, амбиц, шийдвэр, тоглолтоо хэрхэн авч явж буйг нь яг тогооноос нь мэдрэхийн тулд тэр. Энэ үеэ ч аанай сайн хаалаа. 9 онооны дутуугаа нөхөн, бараг тэнцүү дуусгасан байх шүү. Шийдвэрлэх 4-р үе эхлээд харин болж байсан бүхэн царцаж, оноо нам гацав, хэд хэдэн довтолгоо бүтэлгүйтэж, Россыг ч сэлгээ рүү…  Манайх онооны доор болчихлоо. Цаг ч хангалтай байна л даа. Энэ удаа тоглогчдыг бичихгүй ээ. Россын шигшээдээ үзүүлж байсан сайн тоглолтоос илүүтэйгээр сэтгэл зүйтэй, нэг тийм зэвүүн дайчин, багаа нүхнээс гаргадаг увьдастай гэж харж байснаа өнөөдөр бас эгзэгтэй мөчүүдэд юу хийх нь вэ хэмээн харж байлаа. Харин көүч суулгасан даа, хаха…  Бусад нь харин тоглолтоо буцаан авчирч, ялангуяа Мэндээгийн хамгаалалтууд аймар байлаа. Угаасаа аймар байдаг. Росс сэлгээнээс багийнхнаа харж баярлан, тэднээрээ бахархаж суув. Яг ард нь сууж байсан болохоороо ч тэр үү, би илүү нөхрийг мэдрэхийг хичээгээд байв уу. За сүүлийн 13 сек үлдсэн айлын довтолгоог Айлын Росс явуулж, киллэр Мэндээ хамгаалж, 80:80 дээр оноо тэнцэв ээ. Нэмэлт цаг дээр амрааж байсан Ганбаа болон MVP эргэн ирж, энэ хоёр маань нэмэлтийг бүрэн эрхшээсэн байдаг юм. Босоод утсаа барингаа, сэтгэгдлээ бичмээр санагдлаа…
THE LEAGUE 2024-2025 | Game 1. Full game highlight from game against Bison. APES ON TOP!