Ямартаа ч өнөөдөр хоёулаа хэн хэндээ хал балгүй салцгаав
Дэлхийн титмийн төлөөх хоёр шатарчны 4-р өрөг. Арай ч биe биенээ там руу илгээчихгүй байх гэсэн. Нээрээ л арай ч илгээгээгүй байнаа. Энэ өрөгт манай хоёроос алдаа байтугай А үсэг ч үнэртсэнгүй. Дин Лирэн 98.8 Гукэш Доммаражу 98.7 хувийн нарийвчлалтай нүүцгээжээ. “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэхийн бээ” Эрхэм хүндэт Харуулын постыг уншигч нараа/Балжаа ахын сөөнгө хоолойгоор сонсоорой/. Хоёулаа алдахгүй байгаам чинь тэнцэхгүй гээд яахын. 42 нүүдлийн дараа хөлөг дээр 2 ноён, 2 тэрэг, 6 хүү, 10 дүрс торойж үлдсэн. Дин Лирэн, Д.Гукэш нар өө одоо зодолдоод яахын хаашдаа хожилцохгүйн байна. Харьж ясаа амраая гэж хэлэлцээд, гар барьснаар оноогоо фифти фифтигээр нь хувааж аваад, хэвлэлийн бага хурал руугаа марш. Д.Лирэн өөрийн туслах санаа гэж сабака Унгарын намбэр ван Ричард Раппортын бэлдсэн Цукэртортын гарааны улаан номонд орсон туйлын ховор хувилбараар 5.Ba3 нүүн сюрпрайз гэж орилон, Д.Гукэшийн толгойг эргүүлэх гэж оролдсон ч 18 настай аавынхаа гэрт тогтохоо больсон Гукэш “Чи наад балай гараагаараа тэр Дэлгэртэйгээ л тогло. Би өөр хүн шөө. Ганц хожсоныгоо юу гэж бодоов. Намайг алдана гэж бодсон уу. Ёстой түй май. Санаа чинь тэнгэрт, салтаа чинь газарт шөө” гэж хэлээд фэйлдсэнгүй байрлалын болон тооцооны алдаа хийсэнгүй. Дин Лирэн аюултай шийдэмгий залуу өрсөлдөгчийнхөө тоглох дуртай Динамик байрлалыг үүсгэхээс зайлсхийж, давуу талаа үзүүлэх боломжийг хумьж тоглосон. Энэ нь ч зөв тактик л даа. Цацсан шагай шиг задгай байх тусмаа л Гукэшт ашигтай. Гукэш бол Дин Лирэнгээс шаал өөр стайлтай үнэхээр аюултай этгээд гэдгийг Дин Лирэн ч багийнхан нь ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ямартаа ч өнөөдөр Хоёулаа хэн хэндээ хал балгүй салцгаалаа. ДИН ЛИРЭН 2:2 ГУКЭШ ДОММАРАЖУ
ӨРГИЙН ХОЛБООС:
ДИН ЛИРЭНД ЭХНИЙ ӨРӨГТ ХОЖИГДСОНЫ ДАРАА МАГНУС КАРЛСЭН 18 НАСТАЙ Д.ГУКЭШИЙГ ХАТУУ ШҮҮМЖИЛСЭН. Д.ГУКЭШ Ч САВЫГ НЬ ХООСОН БУЦААСАНГҮЙ.
Магнус Карлсэн :
“Эхний өрөгт Дин Лирен маш сайн тоглосон бол үүнтэй зэрэгцэн Д.Гукешийн тоглолт АЙМШИГТАЙ байсан. Тэр ганц ч сайн шийдвэр гаргаагүй. Өргийн явцад бүх зүйл буруу байсан. Хэрэв та надаас “Нэг л буруу шийдвэр байсан уу, эсвэл бөөн алдаа байсан уу гэж асуувал үнэнийг хэлэхэд хоёулаа байсан. Энэ бол Д.Гукешээс гарч болох хамгийн муу эхлэл”.
Гукэш Доммаражу :
“Миний ДАШТ-ий эхний өрөг байсан тул сандарч, алдаа гаргасан. Миний хувьд цоо шинэ сорилт. Гэхдээ энэ бол байдаг л зүйл. Жишээ нь : Магнус хүртэл анхны ДАШТ-нийхээ эхэнд тийм ч сайн биш байсан. Eр нь бол би нээх удахгүй өөрийн хэмнэлээ эргүүлэн авах болно гэдгийг үргэлж мэдэж байсан. Ну гэхдээ би Магнусын шүүмжлэлийг хүлээж авнаа”
Д.Гукэш 18-тай гэхэд хариулт нтр нь зэвүүн мангар харизмтай, хортой шиприз шиг бацаан шөө. Хүний сав хоосон буцаахгүй байгааздээ. Д.Гукэшийн хариултыг Монголчилвол :
“Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, хүний толгой дээрх өвсийг хараад яахав дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэж энэ дээ. Тэгээд ч би яваандаа сайжирдын байгаа биддээ СДА гэж
Эрүүний шөл уулгасанд баярлалаа Бро яръя2″