Хөл бөмбөгчид дараагийн дэлхийн аварга хүртэл хүлээнэ

393290660_1420387901906460_2667488352678691240_n

Эхний тоглолтын тойм үзэх Монгол-Афганистаны шигшээ багуудын хариу тоглолт зочин багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын 71 дэх минутанд Афганы багийн зүүн жигүүрийн сөрөг довтолгоо тун аюултай явагдаж, жигүүрээс нүүрний шугам руу уралдуулж хаян, улмаар төв рүү чиглэсэн дамжуулалтыг Файсал Шаясте чулуу болгов. Гоол үзэх Манай багийн дасгалжуулагч Япон мэргэжилтний зарим шийдвэрүүд оновчтой байсан эсэх нь эргэлзээтэй. Гоол алдсаны дараа багаараа довтлох биш, хамгаалсан нь хачирхалтай санагдав. Мөн сүүлийн сэлгээнүүд хэт оройтов.  Залууст маань гоолын боломжууд байсныг ашиглаж чадсангүй. Довтлогч Г.Ганбаяр өндөр зэрэглэлийн тоглогч болсон гэдгээ тоглолтын туршид харууллаа. Цэнгэлдэх дүүртэл цугласан үнэнч хөгжөөн дэмжигчиддээ БАЯРЛАЛАА