Хүснэгтийг тэргүүлэгчид энэ улирлын анхны ялагдлаа хүлээлээ
Дээд лиг. 7-р тойрог. Улирлын тоглолт-35 Deren FC 0 : 0 Khangarid FC Багуудын гарааны бүрэлдэхүүнээс харахад Дэрэнчүүд Монгол тоглогчиддоо, Хангарьдууд гадаад тоглогчиддоо илүү үүрэг хариуцлага хүлээлгэхээр шийджээ. Бэлтгэлийн үеийн Бичлэг үзэх
Эхнээсээ тэнцүүхэн, өгөө аваатай үргэлжилсэн энэ тоглолтын 1-р үеийн сүүл рүү Дэрэнгийн залуус бага зэрэг сууж эхэлсэн. Магадгүй үеийн төгсгөлд алдаа гаргахыг тэд хүсээгүй байх. Сүүлийн 10 минут бүхэлдээ Хангарьдын давамгайлал дунд өрнөсөөр цаг дууссан. Тооны харьцаа 0:0.
Шийдвэрлэх 2-р үе эхэлллээ. Дэрэнгийнхний ойрын дамжуулалт, ойлголцол давгүй болж, тэд бөмбөгийг илүү санаачилгатай барьж тоглосон бол Хангарьдынхны гэнэтийн сөрөг дайралтууд хурдтай байлаа. Ялангуяа довтлогч #29 Хомура Ютагийн хувийн ур чадвар, жигүүр дэх санаачилгатай тоглолт бусдаас ялгарч харагдав. Ингээд 57 дох минутанд эхний гоол хаалганд оров. Энэ удаад Хангарьд клубын #4 Ивалжинин Жорже боломжийг алдсангүй. Цохилт бол янзтай. Яг л мэдрэмжтэй тоглогчийн үйлдэл харагдсан.
Харин 61 дэх минутанд Дэрэнгийн талбайд зэрвэс харахад торгуулийн цохилт байж болох үйлдлийг шүүгч хэрэгссэнгүй. Улмаар лигийн аваргуудын ээлж дараалсан довтолгоо үр дүнгээ өгч, Дэрэнгийн багийн ахлагч #12 О.Мөнх-Оргил өөрийн талбайдаа алдаа гаргаснаар Эрдэнэтийн багийн К.Юта торгуулийн цохилтоор тоог 2:0 болголоо. Хаалгач #1 С.Батмагнай арай түрүүлээд байрнаасаа хөдөлчихсөн.
Зөрүүлээд цагаан цэнхэрүүд сөрөг давшилтанд орж гоолдохоо шахав. Ер нь л ээлжилсэн, дараалсан дамжуулалт таслалт, довтолгоонууд явагдсаар. 84 дэх минутанд Дэрэнчүүд тоог 2:1 болгон ойртуулсан ч цаг нэгэнт оройтжээ. Тэд энэ улирлын анхны хожигдлоо амслаа. Цорын ганц гоолын эзэн #11 Фүнами Ютаро байв. Сургамж дүүрэн тоглолт өндөрлөлөө. Дэрэнгийн залууст боломж бол байсан. Ялангуяа сөрөг довтолгоонд урагшлахдаа уралдуулаад хаяад өгөх олон боломжуудаа үгүй хийсэн. Эхний үеийн төгсгөл рүү бүтэн хамгаалалтанд шилжсэн нь зөв байсан уу гэдэг бас л эргэлзээтэй.
Тоглолт шууд үзэх :
Тоглолтын гэрэл зургаас