Аваргууд цолоо хамгаалахаар дайлаар мордоно

341526175_788295306004262_8872326306021535883_n

Өнгөрсөн жилийн Үндэсний дээд лигийн аварга “Эрдэнэт Майнерс” баг энэ жил мэдээж аваргаа хамгаалах зорилготой тоглоно. Багийн ерөнхий дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Fragkias Vasileios багтайгааа дахин гэрээ байгуулж, багийн туслах дасгалжуулагчаар Vasilieos Chrysalas хүрэлцэн ирсэн. Өнөө жилээс багууд дасгалжуулагчдын багтаа ихээхэн анхаарал хандуулах болсон нь сайн мэдээ. Эдний үндсэн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт ороогүй. Э.Дорж-Арилдын гэрээ дууссан ч ахин сунгасан. Харин гаднаас П.Болортулга, А.Тэмүүжин нарын туршлагатай тоглогчдоос гадна залуу тамирчин О.Одмагнайг эгнээндээ нэгтгэв. Улирлын тоглолт хоёрхон тойрог тул сэлгээ сайтай багууд толгой өвдөхгүйгээр плэй-оффын шилдэг 6 багт багтчих магадлалтай.