391487365_18390965170017851_1345822070463009277_n

Саяхан Европын орнуудаар, тэр дундаа Германаар аялаад ирсэн залуусын шүтээн реппер Жи гэрээрээ дөнгөж орчихоод, чемоданаа чирээд Хөшигтийн хөндийн нисэх буудал руу маршалсан. Удалгүй ногоон тивийн Сиднейд очсоноо өөрийн нүүр номондоо үлдээж, алдарт Opera hous-ын гадаа багаараа карате үсрэлт хийсэн харагдсан. Галзуу залуу маань удахгүй Австралийн Монголчуудыгаа түргэн хэллэгтэй төгс үглэлтээр, хэмнэл өндөртэй ая эгшгээрээ саагиулж, баагиулж, найгуулах нь мэдээж. Өөрийнх нь бичсэнээр сэтгэл нь их хөдөлбөл нахиж ч магадгүй юм. Тоглолтонд нь амжилт хүсье.