435251899_3640026242927798_3924837704267926374_n
Шатар бол хоёр тоглогч, 32 дүрснүүдийн хоорондох тулаан бөгөөд эцэст нь Норвегид гариг андуурч газардсан бурхны зээрэнцэг Магнус Карлсен л ялдаг. “Grenke chess classic 2024” Элит ангиллын тэмцээнд финалын босс Магнус Карлсен 112 дах цомоо өөрийн нэр дээрээ бичүүлж байгаа харагдахымдаа… Өчдөрийн тулаан тун үзүүштэй өрнөсөн. Румыны намбэр ван Ричард Раппорт Магнус мангасын эсрэг чадлаараа fla-дсан ч 1.5:2.5 гэсэн үр дүнгээр дийлдсэн. Эхний өрөгт Магнус байрлалын давуу тал материалын дутууг нөхнөө гэсэн теорёмыг Исаак Ньютон шиг баталж, 2-р тавил бол шаал өөр дүр зургаар явагдан, дэлхийн дээвэр Магнус Карлсен явж дууссан. Гэхдээ аатайг нь, ааглууг нь атаманыг нь, азын тэнгэр Gps шиг дагадаг тул Магнус шархадсангүй. Дээр нь шатрын бурхан Кайсса өөрийн эх дэлхий дээрх тусгал Магнусыг хазайхад нь түшиж, хальтарахад нь өргөөд байхаар яаж энэ Титан хожигдохов. Шигшээд шалгарсан л бол 99.9% ялалт байгуулдаг Магнус миний мэдэхийн ялгуусан замналдаа шигшээ тоглолтонд Уэсли Со, Хикару Накамура, Максим Вашье Лаграв гуравт л элэг бүсээ тайлан, ээтийн гутлын хоншоороо сэгсрээд зогсож байсан санагдана. Тиймдээ зохион байгуулагчид нь дээвэр дээр суудаг Карлсеныг финалд үлдмэгц л цом болон өргөмжлөл дээр Магнус гэж сараачаад өрсөлдөгчид нь бай шагналыг нь гардуулаад хөөж явуулдаг болсон үлгэр домог бий. Магнусыг зодгоо тайлан ханандаа өлгөсөн цагаас зөвхөн мах цуснаас бүрдсэн хүнүүс хоорондоо тулалдах болно. Мөн төгс төгөлдрийн хэмжээс ч багасна.
Харуул Харуул