354457677_800880734743144_244534678160676495_n

Монголын металл мега одод болох HU хамтлаг нь үндэсний хөөмий, уламжлалт хөгжмийн зэмсэг, эртний тулааны эгшгийг хөдөлгөгч ховил, бүжгийн риффтэй хослуулан тоглодог гайхалтай залуусын нэгдэл. 2016 онд үндэс сууриа тавьсан цагаас хойш тэднийг угтан авсан олон улс орнуудын зохион байгуулагч талууд сэтгэгдэл маш өндөртэйгээр тэднийг угтан авдаг. Тэд ч үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж чаддаг. Үүний нэг жишээ нь Hellfest-2023 наадам байв. Тэдний зөвхөн энэ тоглолтын бичлэгийг одоогоор  1,2 сая хүн үзээд байна.