Үндэсний дээд лигийн IHC Апес багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудсандаа багийнхаа 3 тоглогчийн гэрээг цуцалж, 2 тоглогчид сануулга өгсөн тухайгаа бичжээ. Тэрээр “IHC Апес” 3×3-т энэ удаа багаараа орно шүү гэж хэлсээр байтал дур мэдэн, толгойлон “Завхан” гэж бүртгүүлсэн Цэрэнбаатартай гэрээгээ цуцалж байна. Би ч Цэркад даатгадаг буруу байж. Бүртгэлийн хугацаа тулсан байсан тул хуучин багийн нэрээ өгчихсөн гэж тайлбарласан. Харамсалтай байна. IHC APES гээд 4 хүний нэр бичих боломжгүй тийм л давчуу байсан байх нь. Мөн багийн удирдлагаас санал асуулгүй, гэрээ ч дуусаагүй байхад “Завхан” нэрийн доор тоглохоор болсон Энхсайхан, Батбаяр нартай ч гэрээгээ дуусгавар болгож байна. Ганбаатар, Тулуй нар нь Apes 3×3 багаараа орохыг удаа дараа хэлж байсан ч, бүртгэлийн өдөр нь тулж ирсэнг мэдээгүй байсан, Цэрка ахдаа найдаж яваад бүртгэл нь дууссан тул аргагүй эрхэнд өөр өөр багаас орохоор болсон гэж үзэн, мөн багийнхаа амжилтанд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж, нэг удаа сануулга өгөн өнгөрөөж, 3×3 тэмцээнд нь амжилт хүсье. IHC Apes дуртай нь дураараа аашилдаг баг биш, шалгуур өндөртэй, Дээд лигийн тэргүүлэх багуудын нэг болсон. Бидэнд бахархал, үнэт зүйл гэж бий. Фанатуудаасаа уучлалт хүсье. 3,2,1 APES!” гэжээ.
Хариуд нь төвийн тоглогч Э.Цэрэнбаатар “Завхан Sainscore” 2 дох жилдээ оролцох гэж байна. Шинэ баг бол биш ээ. Миний БРО тэгэхдээ лаг лаг юм бичжээ. Багаасааа явуулах хүмүүсээ зүгээр гоё явуулчихаж болдоггүй юм бэ. Өмнөх тамирчид, дасгалжуулагчид бүх хүмүүсээ ер нь их муухай үдэж өгдөг зантай юм аа. Миний БРО” гэж пост оруулсан байна.
Дараа нь багийн эзэн, тоглогч хоёр сэтгэгдэл хэсэгт харилцан өөрсдийн үзэл бодлоо хамгаалцгааж, тус багийн хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөг сонирхогчид ч сэтгэгдлээ бичжээ. Мөн О.Мөнхжин багийнхаа тоглогчдод өгсөн цалин, урамшууллынхаа талаар ч ний нуугүй бичсэн байна. Ингээд маргалдагч талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэе.
Related