IHC Апес-Бишрэлт Металл багуудын гал гарсан 7 дох тоглолт ӨНӨӨДӨР болно!!!
30 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээний түүхэнд плей-оффын хагас шигшээ тоглолт 7 тоглолтоор шийдэгдэж байсан тохиолдолд олон бий. Зарим жил хагас шигшээгийн 2 тоглолт хоёулаа/1998-1999 Тас 1+11-Генералууд, Бизнесийн чөтгөрүүд-MCS Алтайн бүргэдүүд/ 7 тоглолт гарч байсан удаа ч байдаг. Энэ удаагийн тоглолт бүүр онцлогтой болоод л бүгд шуугиад, дуулиан болоод байгаа юм. Плей-оффт тоглолтын ерөнхий харьцаа 1:3 гэсэн үр дүнгээс огцом эргэн ирэлт хийж, 4:3 болгож хожсон тохиолдол ганцхан удаа Хасын Хүлэгүүд-Төв Ургац багуудын тоглолтон дээр гарсан санагдана. Сүүлийн жишээ 2016 оны NBA-гийн финалд Кавсчууд Дайчдыг ид иртэй үед нь нам суулгаж байсан. Боломжгүй зүйл биш. Гэхдээ маш хэцүү замыг туулдаг. Ийм учраас сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсдэг зүйл бол 7 дох тоглолт! Энэ жилийн хувьд IHC Апес баг 1:3-аас эргэн ирэлт хийн, 3:3 болгосон. Ялангуяа сүүлийн 6 дах тоглолтын шийдвэрлэх 4-р үеийн төгсгөлд тэдний хамгаалалт, дамжуулалт таслалт, шидэлт, оролт, нөхсөн довтолгоонууд тун амжилттай хэрэгжсэн. Металлууд ч мэдээж өнөөдрийн тоглолтонд чамбай бэлтгэсэн байгаа. Өмнөх жил аваргын төлөө тоглоод үзчихсэн багийн хувьд тэдэнд нөөц ч хангалттай бий. Тоглолтын өмнөх постер зураг энэ тэр бүүр төгсрөөд явчихсан л даа. Сошиал ертөнцөд томоохон дажин давхар өрнөдөг болоод удаж байна. Металлууд 2 жил дараалан шигшээд үлдэж гялалзах уу? Апесчууд плэй-оффын хагас шигшээд хүрсэн амжилтаа ахиулан, шигшээ тоглолтын босгыг чигээрээ давах уу? Асуултын хариултыг хоёр багт үлдээе дээ.
Тоглолт-6. Төгсгөлийн торгон агшнууд Бичлэг үзэх
Нэг ойд нэг л Хаан бий…