SG Апес багийн залууст тоглолтын 2-р хагаст юу тохиолдов?

465147474_567612739117538_8796417081073220208_n

Үндэсний дээд лигийн 1-р тойргийн тоглолт. SG Apes  80 : 88  INUT YES TLG  Тоглолтын тойм  Тоглолтын өмнөх таамаглалаар хожил мичнүүдийн талд байв. Эхний хагаст тэд энэхүү таамаглалыг баталгаажуулан 51:36 гэсэн онооогоор тоглолтыг завсарлуулсан. Харин тоглолтын сүүлийн хагаст улбар шаруудад юу тохиолдов гэмээр үлбэгэр, итгэлгүй тоглолтыг бид харсан бол эсрэгээрээ улаануудын багийн жигд ажиллагаа гайхалтай байсныг онцолъё.  Бичлэг үзэх  Харих болоогүй А.Харрисын оролтууд зогсоогдошгүй байж,  Бичлэг үзэх  Аззаяагийн Батхуяг, Маркус Хэммондс нарын уйгагүй хичээл зүтгэл багаа сэргээсэн шиг сэргэснээр эдгээр гурвал тоглогчид хамтдаа 61 оноо, 19 самбарын үзүүлэлтээр энэ тоглолтын хожлын гол хөдөлгөгч хүч нь болов.

Ингэхэд SG Апесчуудад юу тохиолдов? Аялан тоглолт, 4 өдөрт 3 тоглох шахуу хуваарь, багийн ахлах дасгалжуулагч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гээд нөлөөлөх хүчин зүйлс мэдээж байсан. Гэхдээ тэд эхний хагаст гялалзсан. Сүүлийн хагаст ёстой залуусын хэлдгээр фэйлдэцгээв. Сул оролтуудаа дараалан алдаж, хамгаалалтын хос хавханд орцгоон, эрч хүчтэй хэмнэлээ үгүй хийсэн. Плэй-офф байтугай, аваргын хэмжээнд нэр нь яваа багт иймэрхүү уналт хэрэггүй л баймаар. Баг тойрсон хөөсрөлтүүд, хөгжөөн дэмжигчдийн их хүлээлт, хамгийн чухал нь тоглогчдын сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд хүссэн ч, эс хүссэн ч шууд болон шууд бусаар нөлөөлж л таараа. Дээр нь ямар ч спортын төрөлд аварга авахын тулд шижигнэсэн сайн залуу тамирчдаас гадна туршлага, зангараг гэж агуу зүйл байдаг. Энэ л орхигдоод байгаа харагдах. Өмнөх жилүүдийн аварга болсон багуудын бүрэлдэхүүнийг эргээд нэг анзаарчихад гэмгүй л байх. Хожил ялалтын эргэлтийн цэгүүдийг ихэвчлэн хашир бурхиуд л эхлүүлдэг, хэрэгжүүлдэг жамтай.

 

 

Г.Мандахбаярын яриа  Бичлэг үзэх

Тоглолтын дараах  Хэвлэлийн хурлын бичлэг

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

 

The League – Үндэсний Дээд Лиг