Бүх цаг үеийн агуу шидэгч 36 нас хүрлээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй топ зэрэглэлийн тоглогчдын нэг Стефен Көрри 36 нас хүрч, манайхаар бол жил нь орж байна. Багийнхаа нөхдийн хамтаар NBA-гийн аваргын цомыг дөрвөнтөө хүртэж, улирлын MVP шагналаас өгсүүлээд авч болох бүхий л шагналыг гэрийнхээ хойморт хэдийнээ залсан энэ агуу сагсан бөмбөгч, агуу шидэгчийн эрин үед хамт амьдарч, түүний талбайд үзүүлдэг гайхамшгуудын гэрч болж байгаа бид ч үнэхээр их азтай хүмүүс, азтай үзэгчид.