Аймгийн арслан Б.Ганбаярын анхны том түрүү

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харъяат, “Алдар” спорт хороо, ОСНААГ, “Буга-Өндөр” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттөрийн Ганбаяр түрүүллээ.
Азтай үзэгч   Бичлэг үзэх
Түүнтэй Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүү булаалдан үзүүрлэсэн бол их шөвөгт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан”ХХК, “Таван-Хан” давжээний бөх, аймгийн хурц арслан Д.Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” групп, “Кэй эйч Фүрничур” ХХК, “Таван-Хан” давжээний бөх, цэргийн заан Х.Наранбаяр нар үлджээ.
Харин дунд шөвөгт улсын харцага Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Төрбат, аймгийн заан О.Баяржаргал нар шалгарсан байна.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын харцага Н.Саранцогтод МҮБХ болон нутгийн ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, “Хангарьд” спорт хорооны төлөөлөл, Сэлэнгэ нутгаас төрсөн бөхчүүд зэрэг олон байгууллага, хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.