Сумын заанууд өнгөлсөн барилдаанд Хөвсгөлийн М.Баасанжав онцгойров

БХЯ-ны харъяа цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооноос үндэсний спортыг сурталчлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилгоор сар бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг “АЛДАРЫН ЦОМ ” 25 дах удаагийн шилжин явах цомын төлөө үндэсний бөхийн барилдааныг сумын цолтой болон залуу бөхчүүдийн дунд зохион байгуулж, 3 үе шаттайгаар, сугалааны дагуу тойргийн журмаар барилдуулахад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн дэвжээ”-ний бөх сумын заан Мөнхбаярын Баасанжав торолгүй түрүүллээ.
Барилдааны эхний эхний 10 байрыг танилцуулбал :
2- р байр. Завхан аймаг Их-Уул сум “Даян” дэвжээний бөх, сумын заан Өлзийбаярын Даваацэрэн
3- р байр. Завхан аймаг Дөрвөлжин сум “Эрч” спорт хороо “Завхан дэвжээ” “Титан товер констракшн”ХХК-ийн бө,х сумын заан Болдын Адъяарагчаа
4- р байр. Хэнтий аймгийн Мөрөн сум “Хилчи”н спорт хороо “Батжин ойл”ХХК-ийн бөх, сумын заан Нэргүйбаатарын Уугангэрэл
5- р байр. Булган аймаг Хангал сум “Булган хан” дэвжээ Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 0326-р ангийн бөх, сумын заан Сайнбаярын Жавхлан
6- р байр. Завхан аймаг Нөмрөг сум Завхан дэвжээ “Хүч” спорт хороо ДЦ-ийн 05-р ангийн бөх, сумын заан Ёндонгийн Баянмөнх
7- р байр. Завхан аймгийн Баянхайрхан сум “Даян дэвжээ” Миг группын бөх, сумын заан Баясгалангийн Лхагварагчаа
8- р байр. Ховд аймгийн Зэрэг сум “Ховд” дэвжээ “Алдар” спорт хороо 334- р ангийн бөх, сумын заан Эрдэнэ-Очирын Хүрэлсүх
9- р байр. Увс аймгийн Давст сум “Увс нуур” дэвжээний бөх, сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт
10- р байр. Булган аймгийн Сайхан сум “Булган хан” дэвжээний бөх, сумын заан Отгонбаатарын Пүрэвдэлгэр
Мөн барилдаанд хүрэлцэн ирж оролцсон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны залуу бөх Эрхэмжит, ОХУ-ын Тувагийн залуу бөх Гандаш нарыг тусгай шагналаар шагнасныг Үндэсний спортын албаны тамирчин, дэслэгч , улсын харцага С.Сүхбат гардуулав.
Тэсвэр тэвчээр, шандас шөрмөс, ур чадвараа сорин өрсөлдсөн Монгол бөхийн ирээдүй хойч үе болсон залуустаа спортын өндөр амжилт хүсье.
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ АЛДАРЫНХАН ХАМТДАА.