Үзэгчид маань зургаа татуулж ханахгүй, дуучин нь тайзнаа гарч дуулж ханахгүй ээ…

“Зууны манлай поп дуучин, МУГЖ Б.Сарантуяа өөрийн анхны бие даасан тоглолтынхоо 30 жилийн ойн түүхэн мөчийг тохиолдуулан “Сэтгэлийн Хөг” нэртэй тоглолтоо дахин үнэнч сонсогч та бүхэндээ зориулан толилуулах гэж байна. Тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Дуучин маань тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “МҮЭСТО-ыг сонгосон шалтгаан нь танхимын акустик дуугаралт маш сайн. Дээр нь стандарт бүхий танхимд тоглолтоо хийн, залуустай хамтран тоглолтынхоо тайзны харагдах байдал дээр ихээхэн анхаарч байгаа аж. Мөн нийгэмд урлаг соёлын гал голомт болсон газруудаа хамгаалахад бодит хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” гэжээ.
Харин тэрээр нүүр номондоо “Олон сайхан цэцэгс, танхим дүүрэн алга ташилт, талархлын үгсийг маш ихээр үзэгч та бүгдээс хүлээж авдаг. Мэдээж шүүмж, гомдол, маш олон асуултууд ч мөн адил ирдэг. Яг тэгэхэд нэг сэтгэгдэл өөрийн эрхгүй миний толгойд эргэлддэг. Гал улаан фенүүдийнхээ сэтгэлд нь хүртэл нь хамт байж, гарын үсгээ зурж, зургаа хамт татуулах цаг гаргаж байв уу гэж өөрөөсөө олон удаа асуудаг. Харамсалтай нь олон байгаагүй ээ. Үзэгчид маань зургаа татуулж ханахгүй, дуучин нь тайзнаа гарч дуулж ханахгүй ээ…” хэмээн бичиж үлдээжээ.
Тоглолтын сурталчилгаа   Бичлэг үзэх
Тоглолтын хэвлэлийн хурал

 

Sarantuya – Saraa’s Lullaby

 

 

Sarantuya – Zuvkhun chamaig feat Enkhtur /City band/